Friday, January 22, 2010

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

Шинэ оноо хамтдаа угтсан Эрхэм Үйлчлүүлэгч нартаа баярлалаа. Сар шинийн баяраар танд хүрэх зардалыг бага боловч хөнгөвчилөхөөр манай хамт олон хичээнгүйлэн ажиллаж, бүтээгдэхүүнийхээ чанарыг хэвээр хадгалан үнээ хямдруулах боломжтой боллоо. Одоо та бүхэн 15%-н хямдралтай үнээр буузаа захиалан, үнэгүй хүргүүлээрэй.

Танай гэр бүлд Аз жаргал хүсье!

Tuesday, January 19, 2010

Бууз банш

Та бүхэнд Монголын үндэсний хоол болох бууз баншийг захиалгаар хүргэж өгнө. Алтан тариан дээд гурил, шинэ хонь, үхэрийн мах, хонины сүүлтэй сайхан бууз банш байнаа. Сэтгэл шингэсэн танил амт. Бууз баншиндаа санаа бүү зовоорой ! Өөрсдөө хийсэн юм шиг сэтгэл хангалуун ширээгээ засаж,
зочидоо дайлаарай.



Хамт олон албан байгуулагын захиалгыг авч байна.
  1. Ээжийн "Том бууз"- 1кг Үнэ- 3190 төг. Жин=1000 гр.
  2. Ээжийн "Жижиг бууз"- 0.5 гр Үнэ- 2140 төг. Жин=500 гр.
  3. Том банш - 1кг Үнэ- 2600 төг
  4. Жижиг банш-0,5 кг Үнэ 1840төг Хонины мах, хонины сүүлийг /өөхгүй нь сүүлгүй/ сонгино давсаар амталж хийсэн амт чанартай таны цаг завыг хэмнэх дээд зэргийн бүтээгдэхүүн.




  1. Эмээгийн "Том бууз"- 1кг Үнэ- 3920 төг. Жин=1000 гр.
  2. Эмээгийн "Жижиг бууз"-0.5кг Үнэ- 2840 төг Жин=500 гр.
  3. Том банш -1 кг Үнэ- 3420 төг
  4. Жижиг банш - 0.5 кг Үнэ -2540 төг

Үхрийн сээрний мах, хонины сүүлийг /өөхгүй нь сүүлгүй/ сонгино давсаар амталж хийсэн эрүүл мэндэд сайн таны цаг завыг хэмнэх дээд зэргийн бүтээгдэхүүн .


  1. Ханийн "Том бууз"-1 кг Үнэ- 2250 төг.
  2. Ханийн "Жижиг бууз"-0.5 кг Үнэ- 1790 төг.
  3. Банш -0.9кг 2000 төг.
    Үхрийн сээрний мах, ямааны тураг мах хонины сүүл /өөхгүй нь сүүлгүй/ гэх мэт нэгдүгээр ангилалын махыг сонгино давсаар амталж хийсэн амин дэмээр баялаг таны цаг завыг хэмнэх дээд зэргийн бүтээгдэхүүн. Хоолны дэглэм барьж эмчилгээ, сувилгааны хоол хэрэглэдэг хүмүүст нэн тохиромжтой.

ЗАХИАЛГААР АДУУНЫ МАХТАЙ, ДОТОР МАХАН, НОГООТОЙ БУУЗ ХИЙНЭ.

Хамгийн амттай Хамгийн чанартай Хамгийн өег

Saturday, January 9, 2010

Битүү хоол

Битүү болгож иддэг хоол хүнс нь хүний эрүүл мэндэд нэн тустай бөгөөд ядаргаа тайлах, хий хуй хөөх, биеийн эсэргүүцэл сайжруулах гэх мэт үр нөлөөтэй байдаг. Орчин үеийн дэлхийн хоолны хандлага нь маш том шинжлэх ухаан, урлаг болон хөгжиж байна. Энэ нь аргагүй юм. Хүн хэдийгээр нийгмийн амьтан мөн бөгөөд хэдий их баялаг цуглуулавч эрүүл мэндээс чүхал зүйл үгүй.Нэг хэсэг шинжлэх ухааныг хэт шүтэж хүнсний нэмэлт химийн гаралтай бүтээгдэхүүн ихээр хэрэглэж байсан Европчууд одоо эргээд натураль буюу байгалын, биологийн гаралтай цэвэр хоолыг хүнсэндээ түлхүү хэрэглэх болжээ.Тэр тусмаа Монголчуудын эрт дээр үеэс хэрэглэж ирсэн уламжлалт хоол хүнс, сүү тараг цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, зэрлэг эмийн ургамлын төрөл зүйл нь дэлхийн хоол хүнсний орчинд маш сайн нийцэж байгаа юм.
Улс үндэстэн болгон өөр өөрийн байгал цаг уур уламжлал ёс заншил биологийн онцлогт тохирсон хоол хүнс хэрэглэдэг. Монгол орон эрс тэс уур амьсгалтай түүндээ тохирсон онцлог аж амьдралтай. Өвлийн хүйтэн цагаар хүнсэндээ мах түлхүү хэрэглэдэг. Хүний биеийн бүх үйл ажиллагаанд зарцуулагддаг энергийн гол эх үүсвэр болох өөх тос болон үл нөхөгдөх уургийн амин хүчил нь амьтны гаралтай бүтээгдэхүүнд илүү агуулагддаг . Харин халуун дулаан цагаар хүнсэндээ цагаан идээ түлхүү хэрэглэж ходоод гэдсээ амраадаг байна.
Монголчууд бууз банш боодог хорхог хуушуур гэх мэт олон төрлийн битүү хоол иддэг. Битүү хоолны нэг онцлог нь орцон дахь бүтээгдэхүүнийхээ тэжээллэг чанарыг маш сайн хадгалдаг. Энэ дундаас бууз нь Монголчуудын баяраар хийдэг гол хоолуудын нэг бөгөөд орчин үед төрөл зүйл нь нэмэгдэн баяжсаар байгаа билээ. Буузны гарал үүслийг олон янзаар тайлбарладаг боловч Монгол хүмүүс өөрийн үндэсний хоол болгож хэрэглэсээр олон зуун жил болсон нь үнэн юм. Магадгүй Монголоос үүсэн гарч дэлхий дахинаа тархсан ч байж болох. Буузтай төстэй, голчлон махыг зуурч элдсэн гуриланд боож хийдэг хоол нь Азид орших үндэстэн ястнуудын дунд өргөн тархсан. Жишээ нь, Хятадын баозы , жаозы буюу гёоза Японоор, Балбын Момо, Оросын пельмени гэх мэт.

Saturday, January 10, 2009

Намхан ч бай голын ус руу чулуу битгий шидээрэй!
Нарыг зүүдлэн түмэн жил зовох ч юм бил үү хөөрхий
Номхон ч бай хүний үр рүү үгээ бодож хэлээрэй!
Насаа нэмтэл мартахгүй гомдох ч юм билүү хөөрхий
Бусдын оронд өөрийгөө орлуулж дандаа бодоорой!
Буурал орчлон бүхлээрээ хайранд умбаж амьдраасай!


Blogspot Template by Isnaini Dot Com. Powered by Blogger and Supported by Lincah.Com - Bugatti Cars